Өчигдөр өглөө буюу энэ сарын 1-ний өдөр 08.38 цагт ТЭЦ-4 ТӨХК-ийн ажилтан хүчдэлд цохиулан нас барсан хэрэг гарчээ. Тус хэргийн дуудлагаар БГД-ын Цагдаагийн 2-р хэлтэс очин, хэргийг шалгахад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын ээлжийн монтёр ажилтай 31 настай Д нь /эрэгтэй/ ажлын байран дээрээ өндөр хүчдэлд цохиулж нас барсан байв. Тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.
ТЭЦ-4 ТӨХК-ийн ажилтан өндөр хүчдэлд цохиулан газар дээрээ нас баржээ
2022-03-02 12:27:44