8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-04-08 08:36:00

11:00 цагт Замын цагдаагийн газрын хурлын зааланд "Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх" өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, хүүхэд осол хэрэгт өртөж байгаа өнөөгийн нөхцөл байдлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт Чех элчингийн хажуугийн “Скай” оффисын хурлын танхимд Yahoo, Dell, Microsoft зэрэг дэлхийд алдартай компаниудын чанарын стандартыг баталгаажуулсан олон улсын чанарын байгууллага Монголд төлөөлөгчийн газраа нээж байгаа талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт Уламжлалт анагаах ухааны технологийн хүрээлэнд уламжлалт анагаах ухааны түүхийн музейн нээлт болно.

11:30 цагт “Буянт Ухаа-1” хорооллын хойд талд, 7 дугаар сургуулийн хажууд Хан-Уул дүүрэгт шинээр барьж ашиглалтад оруулсан "Усан спорт, сургалтын төв"-ийн нээлтийн үйл ажиллагаа болно.

12.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Монгол улсаас төрсөн анхны дэлхийн аварга, мастер үсчин С.Мөнхнасан мэдээлэл хийнэ. 

14:00 цагт Баянгол дүүргийн Тамгын газрын Иргэний танхимд Сэтгэл судлалын багш, судлаачид оролцсон "Хүүхдийн нийгэмшихүйн зарим асуудал" эрдэм шинжилгээний хурал болно.

14:00 цагт Сангийн яаманд Монгол Улсын Сангийн сайд Б.Болор болон Бүгд Найрамдах Турк Улсын олон улсын хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйяа Эр нар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын засгийн газар хоорондын Хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурна.

17:00 цагт ХБК-н Хойд зааланд МУУГЗ, Хөгжмийн зохиолч Сангидорж агсны охин Испани улсад өөрийн хөгжмийн сургуультай С.Саянцэцэг багшийн Монголд гарын шавь нь болсон хэдхэн хүүхэдтэй ангийн сурагчдын нэгдсэн концерт болн

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл