8o
Улаанбаатар хот
mobile menu

Говь-Алтай аймагт хүчтэй шороон шуурганы улмаас гэр нурж, байшингийн дээвэр хууларчээ

2022-03-01 11:35:22

Говь-Алтай аймагт хүчтэй шороон шуурганы улмаас гэр нурж, байшингийн дээвэр хууларчээ

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн “Хавчигийн-Ус” гэдэг газарт өчигдөр 19:00-20:00 цагийн хооронд 20-28 метр секундийн түр зуурын хүчтэй шороон шуурга шуурсан байна. Шуурганд малчин А-ийн дөрвөн ханатай гэр нурсан тухай мэдээлэл өнөөдөр 07:48 цагт Онцгой байдлын албанд иржээ. Сумын Засаг даргын Тамгын газраас гаргасан ажлын тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцжээ.

Мөн Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн “Зөөлөн” гэдэг газар 20:00 цагийн орчим 18-24 метр секунд хүчтэй шороон шуурга шуурсны улмаас агуулах, байр нурсан тухай дуудлагыг Онцгой байдлын албанд ирсэн.

Шуурганд “Улз дриллинг” ХХК-ийн агуулах болон халуун усны дээвэр нуржээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment