8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас зөвлөмж хүргэж байна

2022-02-28 12:00:00

ОХУ-ын зарим хотод болж буй албан ёсны бус жагсаал, цуглааныг манай зарим иргэн сонирхож зураг авах, нийгмийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах тохиолдол гарч байна.

Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаанд оролцох нь хувь хүний эрх чөлөө хэдий ч суугаа орныхоо нийгмийн уур амьсгал, хуулийн зохицуулалт зэргийг харгалзаж, эрүүл мэнд, аюулгүй байдлаа эрсдэлт байдалд оруулахаас урьдчилан сэргийлж албан бус жагсаал цуглаанд оролцохгүй байхыг та бүхэнд зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment