8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ: Өргөдөл, гомдол, мэдээллийн 82 хувь нь гэмт хэргийн шинжтэй байна

2022-02-28 10:37:14

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба   энэ сарын 14-18-нд  иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 46 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харъяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ. 

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 82 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байгааг тус газраас мэдээлэв. Тодруулбал,  төсвийн хөрөнгийн зарцуулалт, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байна гэв.  Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 197 дуудлага хүлээн авсан байна.

Тус алба “Хүүхдийн шударга байдлын үнэлгээ”-ний 2022 оны судалгааны ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment