8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэнтий аймагт ойн түймэр гарч 50 орчим га газар шатжээ

2022-02-25 12:00:00

Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн “Шурангуун” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ 02.24-ний өдрийн 15:00 цагийн орчим ой, хээрийн түймэр гарсан мэдээллийг мөн өдрийн 20:38 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 50 орчим га талбай шатаж унтарсан байсныг шалгасан байна. Ингээд тухайн мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment