Энэ оны хоёрдугаар сарын 14-ны өдөр /2022.02.14/ Энхбатын Анударь гэх 14 настай охин гэрээсээ гараад сураггүй алга болсон талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэгвэл тус охиныг БЗД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагч нар эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Тус охины хувьд урьд өмнө нь хоёр, гурван удаа гэрээсээ алга болж байсан бөгөөд өсвөр насны сэтгэл санааны хямрал, онцлогоос болж тус үйлдэл дахин гарсан байж болзошгүй талаар мэдээллээ.
Гэрээсээ гараад ор сураггүй алга болсон охиныг эсэн мэнд олжээ
2022-02-25 10:29:22