8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Энхбаярын бие хамгаалагч М.Мөнхөөг баривчилж, биднийг төлөөлж “комисс”-ын гуталнууд жагссан өдөр

2016-04-07 18:58:00

Эрхэм уншигч та бүхэндээ оройн мэнд хүргэе. Та өнөөдрийн ажил үйлсээ амжуулаад хайртай хүн рүүгээ яарч явна уу. Таньд зөвлөхөд хайртай бүхэндээ очоод хамгийн түрүүнд үнсээрэй, энэ цаг мөч эргээд таньд олдохгүй шүү.

Нандин цэнхэр тэнгэрийг хайрлаарай
Намрын будан бүрхчихнэ ай хөөрхий
Насан өндөр аав ээжээ хайрлаарай
Нартын жам нь булаачихна ай хөөрхий

Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай
Нулимстай нүдийг арчиж хайрлаарай
Чи бидний орчлон ганцхан шүү
Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай / тиймээ, хажууд байгаа ан амьтан, уул ус, ургамлыг ч хүртэл хайрлаарай. Хүний амьдрал эрээнтэй бараантай гэхдээ гэгээлэг аз жаргал хайраар дүүрэн байдаг. Хорвоо ертөнц бүхэлдээ хайран дээр тогтдог шүү дээ. Хайртай бүхэнтэйгээ хамтдаа байгаа та бүхэндээ орой болгон хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэх гэж байна. Тойм мэдээлэлээ хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Өнөөдөр төв талбайд биднийг төлөөлсөн “комисс”-ын гуталнууд жагслаа

Өнөөдөр Жанжин Сүхбаатарын талбайд 1000 хос гутал эзнээ төлөөлөн цуглалаа. Сонгууль дөхөж төв талбайд янз бүрийн жагсаал цуглаан болж байгаа ч  гуталлтай жагсаал анх удаагийнх боллоо. Анх удаа гутлын жагсаал болж, элэгдсэн хуучирсан, элдэв хээтэй хээгүй төрөл бүрийн гутлууд жагсажс үгээ хэлж бас улс төржөөд авав. Уг нь бол иргэд гутлаа барьж ирэн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн арай бодьтой байх байлаа. Энэ тэндээс цуглуулан авчирсан комиссын гуталнууд нэр нь шинэлэг болохоос биш, иргэдийн анхаарлыг төдийлөн татаж чадсангүй. Энэ бол зүгээр нэг сонгуулийн шоу байлаа.

Н.Энхбаярын хамгаалагч М.Мөнхөөг АТГ баривчиллаа

АТГ сүүлийн үед ГЭТГ /ганцхан энхбаяртай тэмцэх газар/ гэсэн нэртэй болчоод байгаа. АТГ-аас удаа дараа мэдүүлэг авахаар зарлан дуудах хуудас хүргүүлээд дийлээгүй аргаа барахдаа Төрийн ордонд очиж мэдэгдэл гардуулсан хэмээн АТГ-аас мэдэгдэж байсан. Харамсалтай МАХН-ын дарга Н.Энхбаяр нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй бөгөөд өнгөрсөн 3 дугаар сарын 25-ны өдөр Солонгос руугаа эмчилгээ хийлгэхээр явсан.

Н.Энхбаяр долоо хоногийн хугацаатай эмчилгээ хийлгээд буцаж ирнэ гэсэн мэдээлэл байсан ч өнөөдрийг хүртэл ирээгүй байна. Н.Энхбаяр Солонгос руу яваад 12 хонож байгаа ч хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Түүнийг Солонгос буцахын өмнө АТГ-аас баривчилж магадгүй гэсэн мэдээлэл байсан ч ямар нэг хилийн хориг тавиагүй чөлөөтэй явсан.

Тэгвэл өнгөрсөн баасан гаригт Н.Энхбаярын хамгаалагчаар ажиллаж байсан М.Мөнхөө гэдэг залууг АТГ-аас баривчилсан байна. Түүнийг баривчилаад Төв аймгийн цагдан хорих төвд хорьж мэдүүлэг авна хэмээн хорьсон байна. Эх сурвалжийн мэдүүлж байгаагаар саатуулагдсан М.Мөнхөөгөөс Г.Шийлэгдамбатай холбоотой асуудлаар мэдүүлэг авна хэмээн хорьсон байна. Гэхдээ цаад шалтгаан нь АТГ-аас Н.Энхбаярыг Монголд ирэхийг хойшлуулах сануулга байж магадгүй хэмээн таамаглаж байна. Түр саатуулагдсан М.Мөнхөө нь Н.Энхбаяр даргын хамгаалагчаар ажиллаж байсан. Харин өмнө нь Н.Энхбаярыг МУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байхад нь комиссар байсан аж. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.

Мөнгөний золиос болсон хүүхдүүд

Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн эцэг эхчүүд өврөөсөө унагасан үрээ мөнгө олох хэрэгсэл болгож ашиглаж байгаа нь нэн харамсалтай. Алгын чинээхэн алдрай бяцхан үрээ гудманд гуйлгачилуулж өөрсдөө холоос харж мөнгийг нь халаасладаг хүн чанараа гээсэн эцэг эх нэртэнгүүд олширсоор.

Эдгээр хүмүүст хүн хэмээгч нэр ч ахадмаар. Өөрөөсөө ахадсан ажлыг хийж буй хүүхдүүд өвлийн хүйтэнд бээрсэн гараа дулаацуулж хажуугаар зөрөн өнгөрөх хүмүүс рүү өрөвдөлтэй харц унагаж, гар луу нь ширтсээр.Хорвоог ч таньж амжаагүй бяцхан үрээ нялхаас нь мөнгө олох аргад суралцуулж циркийн амьтан мэт дадлагажуулж дасгалжуулсаар. Ирээдүйд эдгээр хүүхдүүд ямар хүн болж өсөх вэ?

Нэг дэхь өдөр: Нийслэлчүүдийн хэлж заншсан арслантай гүүрэн дээр гурван настай хүүгээ тэвэрсэн залуухан ээж суух болсоор уджээ. Түүний хажуугаар зөрөн өнгөрөх хүмүүс хүйтэн цементэн дээр хүүгээ тэврэн суух эх үр хоёрыг өрөвдөж халаасаа уудалж зарим нь өөртөө байгаа хэд гурван төгрөгөө, боломжийн нэг нь бүхэл мөнгө ч хийж харагдана. Хорь дөнгөж гарч яваа юм уу гэлтэй энэ залуухан бүсгүй яагаад заавал энэ замыг сонгох болов?

Алгын чинээхэн хүүхэд нь түүний энэ бор зүйрхэн амьдралд ямар буруутай вэ? Түүнийг өрөвдсөн хайрласан олон хүний адилаар сэтгүүлч би бээр энэ эмэгтэйтэй уулзаж, сэтгэлийн гүнд нь нэвтэрч, тусламжийн гараа сунгахсан гэсэн бодол өвөртлөн уулзлаа.

Энэ эмэгтэйг О гэдэг аж. Тэрээр орон нутгаас ирж энд амьдрах болсон бөгөөд нөхрөөсөө салж, хүүхдээ тэжээхийн төлөө аргагүйн эрхэнд энд сууж байгаа. Нийслэлд өөрийн гэсэн гэр орон байхгүй айлд байдаг учраас хүүхэд харах хүнгүй болохоор энд суух болсоноо ярилаа. Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

АН-ынхан Их тэнгэрт хуралдаж, дотоод асуудлаа шийднэ

Өнөөдөр АН байгуулагдсаны 26 жилийн ойн өдөр тохиож байна. Сүүлийн үед АН-ын дотоод зөрчил туйлаад хүрч хагарч бутарсаныг бүх хүн анхааралтай ажиглаж байгаа.  Цаашид энэ тэмцэл сонгууль дөхөх тусам улам хурцдах шинжтэй байна. Тэгвэл энэ асуудалаа АН-ынхан цэгцлэхээр болсон байна.  Ирэх бямба гаригт АН-ын бүлэг Их тэнгэрт цугларч, өргөтгөсөн хуралдаан хийхээр болсон тухай мэдээлэл байна. Тэд энэ хуралдаанаараа сүүлийн үед намдаа үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцаж, дотооддоо хагаралтай байгаа асуудлуудыг цэгцлэх юм байна.

Г.Уянга, Л.Цог нарыг бүлгээс хассаныг албан ёсоор мэдэгдлээ

“Шударга ёс эвслийн бүлэг нь шударга үнэний төлөө явж чадахгүй албан тушаалд илүү ач холбогдол өгч буй учраас барьж буй бодлоготой нь санал нийлэхгүй байна” хэмээн УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нар УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс гарах саналаа хүргүүлээд байсан. “Шударга ёс бүлгийн дарга Н.Батцэрэг УИХ-д өргөн мэдүүлснийг чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дарга уншиж сонсгон, нэр бүхий гишүүдийг тус бүлгээс хассаныг албан ёсоор мэдэгдлээ.

Жастин Капла нарт үзүүлсэн Ерөнхийлөгчийн өршөөлийг цуцлахыг хүсчээ

“Саусгоби Сэндс” компанийн гүйцэтгэх захирал Жастин Капла нарын хүмүүс 35 тэрбумын татвараас зайлсхийсэн хэргээр өнгөрсөн оны нэгдүгээр сард шүүхээс таван жилийн ял аваад байв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдний хэргийг өршөөснөөр тэд эх орон руугаа нэн даруй буцсан. Харин улсад 35 тэрбумын хохирол учруулсан гэх этгээдүүдийг өршөөсөн эл шийдвэрийг одоо ч олон нийт шүүмжилсээр байгаа юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Жастин Калла нарыг өршөөсөн зарлигийг Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэн УИХ-ын дарга З.Энхболдод ханджээ. Тэрээр “Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн АНУ-ын иргэн Ж.Капла, БНФУ-ыг иргэн К.Ж.Дэвид, Х.В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлсэн зарлигийг хүчингүй болгох асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх, мөн зарлиг нь Монгол улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаар ҮХЦ-ийг дүгнэлт гаргуулахаар ҮХЦ-д хандахыг хүсч УИХ-ын даргад албан бичиг хүргүүллээ. Гадна дотнын хэн ч хуулийн дор ижил тэгш байх ёстой. Ардчилал, хуулийн засаглал гэж үүнийг л хэлдэг" хэмээсэн байна.

Дэд дарга Э.Эрдэнэжамъяан О.Баасанхүүд анхааруулга өгөв

УИХ-ын гишүүн О.Баасанхүү сүүлийн үед бухимдалтай явна. Учир нь түүнийг намынхан нь ирэх сонгуулиар нэр дэвшүүлэхгүйгээр шийдсэн талаар мэдээлэл гарсан. Саяхан “би дэвшиж ч болно, дэвшихгүй байж ч болно, ард түмнээсээ асууна” гэж байсан О.Баасанхүү нэлээд ууртай байгаа сурагтай. Түүний зүгээс хэрвээ өөрийг нь тойрогт нэр дэвшүүлэхгүй гэвэл бүлгээс гарна гэдгээ мэдэгдсэн аж. Тэгвэл МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъяан О.Баасанхүүгийн үйлдлийн талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр энэ тухай "МАХН-ыг цаг үеийн байдлаас шалтгаалан шантаажилж болно гэж бодож байгаа хүмүүс андуурч байгаагаа ойлгоосой. Урт насгүй, удаан жаргалгүй арга" хэмээн О.Баасанхүүд анхааруулга өгчээ.

Х.Бээжинг батлан даалтанд гаргажээ

Х.Бээжинг энэ сарын 4-нд батлан даалтад гаргажээ. “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжинг СХД-ийн цагдаагийн хэлтсээс өнгөрсөн сарын 17-нд баривчилсан юм.

Түүнийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн автомашинтай явж байх үедээ иргэн Б-ийн авто машинтай мөргөлдөн авто осол гаргаж, хүн хутгалсан хэрэгт буруутган саатуулсан байсан. Харин түүний хамтран зүтгэгчид, ТББ-ын гишүүд нь хилс хэрэгт гүтгэлээ хэмээн тайлбарлаж байсан юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
dandaa gadniihniig duuraina argagui de uursduu setgej chadahgui yum chini odoo yay geh ve
2016/04/08 103.17.108.42
Zochin
Comissin gutlaar ch boltugai duu hooloigoo damjuulsan ni zuvshdee. Uuriinhuu gutlig taviad temtseh chadal ard tumend uldeegui baina. Harin ter gutlaa yaduust taraagaad ugchihvul buyan bolnodoo. Tertee tergui iim gutlaar huluu hamgaalaad udaj baina minii a
2016/04/07 103.17.108.42