Украинд манай улсын 30 орчим иргэн байгаа гэдгийг Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ хэллээ.
Тэрбээр "Украин улсад цаг үеийн нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд дайны нөхцөл үүсэж болзошгүй учраас улс орнууд өөрийн иргэдтэй холбоотой арга хэмжээнүүдээ авч хэрэгжүүлж байх шиг байна.Украинд нийт 60 гаруй иргэд, оюутан байснаас тал орчим нь өөрсдөө хүрээд ирсэн. Одоо тэнд манай улсын 30 орчим иргэн бий.
Өчигдөр Гадаад харилцааны сайдтай ярилцаж, тодорхой үүрэг даалгавар өгсөн" гэв.