Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 525 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 232 Улаанбаатарт, 293 орон нутагт бүртгэгдэв.Мөн хугацаанд халдварын улмаас 2 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2089 болж байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 3409 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 881 хүний биеийн байдал хөнгөн бол 49 хүн нэн хүнд байна