8o
Улаанбаатар хот
mobile menu

Цогтцэций сумын ”Сум дундын эмнэлэг” нээлтээ хийлээ

2016-04-07 17:22:00

Улс орны хөгжлийн гол тулгуур иргэдийн эрүүл мэнд байдаг. Тиймээс ард түмнийхээ эрүүл мэндийн асуудлыг нэгд тавьж чадсан нь хүний хөгжлөөрөө тэргүүлдэг. Тэгвэл өнөөдрийн билэгт сайн өдөр Өмнөговь аймгийн  Цогтцэций сумын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлст томоохон хөрөнгө оруулалт хийгдэж, 50 ортой Сум дундын эмнэлэг нээлтээ хийсэн байна. Уул уурхайн салбар эрчимтэй хөгжсөн, хүн ам олноор төвлөрсөн тус сумын хувьд ийнхүү эрүүл мэндийн салбартаа томоохон бүтээн байгуулалт хийж төлөвлөсөн ажлаа цаасан дээр биш амьдралд бодитоор хэрэгжүүллээ. Эдийн засгийн хямралтай энэ үед барилгын ажлыг царцаалгүйгээр, цаг хугацаанд нь үр дүнтэй, санаачлагатай ажилласан нь  нутгийн удирдлагуудын багагүй хугацааны хөдөлмөрийн үр дүн юм. Түүнчлэн тус сум иргэдийн эрүүл мэндийг сайжруулах бодлого баримтлан “Эрүүл мэндийн шинэчлэл”, “Сүү тараг”, “Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг хөгжүүлэх” хөтөлбөр, “Эрүүл хот” хөтөлбөр, “Хүний нөөцийн хөтөлбөр” зэргийг амжилттай хэрэгжүүлсээр  байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment