8o
Улаанбаатар хот
mobile menu

Вакцин хийлгээд хэр хугацааны дараа цусаа өгч болох вэ

2022-02-22 15:00:00

Коронавируст халдвараар өвчилсөн болон вакцин хийлгэснээс хэр хугацааны дараа цусаа өгч болох талаар ЦССҮТ-өөс мэдээллээ.

Хэрэв та вакцин тариулсны дараа хариу урвал хөнгөн, дунд зэрэг илэрсэн бол 14 хоногийн дараа цусаа хандивлаж болох юм байна. Мөн КОВИД-19 халдвар авч бүрэн эдгэрснээс 28 хоногийн дараа цусаа хандивлаж болох аж.

Цусаа өгөхөөс өмнө та зургаагаас дээш цагаар унтаж амрах, ердийн үеийнхээс илүү хэмжээний шингэн зүйл уух, өмнөх гурав хоногт согтууруулах ундаа хэрэглээгүй байх, сүүтэй цай, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, өөх тос ихтэй хоол хүнс хэрэглээгүй байх ёстой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Нэг зүйл асуух гэсэн юм аа би өөрөө 9 настай тэгээд харин ЦССҮТ гэдэг нь Цус сэлбэлтийн үндэсний төв гэж мөн юм болов уу
2022/02/22 202.126.88.146
  • Recent
  • Most Read
  • Most Comment