Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багт хүн өөрийгөө шатаасан байна гэсэн мэдээллийг хоёрдугаар сарын 13-ны 00:50-д авч шалгахад О /эр.19н/ өөрийнхөө дээрээс бензин асган шатааж, амиа хорлохыг завдсан гэх хэргийг Дорноговь аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна. Хохирогчийн биеийн 90 хувийн түлэгдэлттэй эмчлэгдэж байгааг эх сурвалж хэллээ.
Мөн тухайн хохирогч нь цэргийн байгууллагад ажилладаг гэх бөгөөд хот руу шилжүүлэх хүсэлтийг удаа дараа тавьсан ч, хүлээн аваагүй учраас ийн үйлдэл хийсэн байж болзошгүй байна.