8o
Улаанбаатар хот
mobile menu

Аюулт үзэгдэл, ослоос таван иргэний амь, 323 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалжээ

2022-02-21 11:54:21

Нийслэлийн хэмжээнд энэ оны хоёрдугаар сарын 14-20-ны өдрүүдэд ахуйн гал түймрийн 34, аврах ажиллагааны хоёр, нийт 36 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын алба хаагчид үүргээ гүйцэтгэж, таван иргэний амь, 323 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Он гарсаар нийслэлийн хэмжээнд ахуйн 381 гал түймэр, 24 аврах ажиллагааны буюу 405 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27,3 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment