8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Төмөрсүх: Миний хүүгийн нэг гэсэн ч хүсэл зорилго нь биелэлээ олно гэж найдаж байна

2016-04-07 15:24:00

Ирвэс хамгаалах сангийн биологич  Т.Лхагвасүмбэрэл  гэх залуу өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эхээр  учир битүүлэгээр амиа алдсан. Учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан хэргийг аймаг, нийслэлийн цагдаа нар хамтран шалгаж байна. талийгаач амиа алдаад 6 сар болж байна. Талийгаач хэрвээ амьд байсан бол өчигдөр буюу 4 дүгээр  сарын 06-ны өдөр 28 нас хүрэх байлаа. Харин хайртай хүүгийнхээ төрсөн өдөрт нь зориулж аав Ж.Төмөрсүх “Миний хүүгийн энэхүү ХӨЛС бол алдарт Тост,Тосон бумбын нурууг ард иргэдэд үлдээх, хайртай цоохор ирвэс, ижил дасал болсон аргаль, янгируудаа аврахын тулд асгаруулсан ясны, сэтгэлийн, ажилсаг чанарын ЭХ ОРОН Ч ХӨЛС байсан юм шүү.

Тийм ч учраас хүүгийн минь төрсөн энэхүү 04 сарын 06-ны өдөр Монгол Улсын УИХ-ын БОХХАА Байнгын хороогоор Тост Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авах асуудал хэлэлцэхээр цаг хугацаа давхцан тохиож байгаа нь их л учир тавилантай болж байна гэж ихэд бэлэгшээн нэг ч хүсэл зорилго нь биелэлээ олно гэж найдаж байна. Энэ нь монгол төрийн, монголын ард түмний том бэлэг болно. Та бүхэн сэтгэлээсээ дэмжээрэй” гэж цахим хуудсандаа бичжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл