8o
Улаанбаатар хот
mobile menu

“С.УДВАЛ АХАЙТАН – ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ БОДЛОГО, ТӨСӨВ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно

2022-02-21 09:20:58

Монгол Улсын Төр нийгмийн зүтгэлтэн Сономын Удвал мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан залуу үед түүний амьдрал тэмцэл болон шийдвэр гаргах түвшинд жэндерийн мэдрэмжийг хэрхэн шингээн ажиллаж байсныг таниулах зорилгоор ЭШБХ-ыг Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо ТББ нь Ю Филм уран бүтээлнийн нэгдэлтэй хамтран зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр 15.45 цагт МХАҮҮТ-ын Хурлын танхимд болно.

С.Удвал нь монголд өрнөсөн эмэгтэйчүүдийн хөдөлгөөний томоохон төлөөлөл, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, үзэл суртлын чанга хатуу дэглэмтэй үед олон эрчүүдтэй мөр зэрэгцэн нам, төрийн шийдвэр гаргах түвшинд ажиллаж, Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Эмэгтэйчүүдийн Хороо гэх олон нийтийн хоёр томоохон байгууллагын зэрэг амжилттай удирдан, олон жил ажилласан түүхэн эмэгтэй юм.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд өмнө нь дэлгэгдэж байгаагүй зарим түүхэн баримт, Монголын эмэгтэйчүүдийн боловсрол, эх хүүхдийн эрүүл мэнд, нийгэмд оруулсан түүний хувь нэмэр, жендэрийн эрх тэгш байдлыг төрийн бодлого болон төсөвт хэрхэн шингээж ажиллаж байсан талаарх үндсэн илтгэл танилцуулагдах юм.

ХХ зууны шинэлэлийн үед монгол эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэх, их дээд сургуульд суралцаж бовсрол эзэмших, жирэмсэн болон нялх хүүхэдтэй эхчүүдийн ажлыг цаг хорогдуулах, амралт чөлөө өгөх, эхчүүдийн амрах байр бий болгох, хөнгөлөлт тэтгэмж, урамшуулал олгох арга хэмжээг тухайн үеийн шийдвэр гаргах дээд шат буюу БНМАУ-ын Ардын Их Хурал, Сайд Нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны тогтоол шийдвэрээр баталгаажуулан, хууль эрх зүйн боломж нөхцлийг хангаж байсан.

Үүний үр дүнд 1940 онд их дээд сургуулийн оюутны 38% эмэгтэй байсан бол 1980 онд 56.4% болсон, 1940 онд улсын хэмжээнд 6 цэцэрлэг байсан бол 1980 онд 617 цэцэрлэг, 400 яслитай болж эмэгтэйчүүд олон хүүхэд төрүүлж өсгөхийн зэрэгцээ тасралтгүйээр цалин хөлстэй хөдөлмөр эрхэлж, улс эх орны хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж байв. Ард олны дунд СОЁЛЫН ДОВТОЛГОО өрнүүлж, хэрхэн хувийн ариун цэвэр сахих, гэр орон, хашаа хороо, ажлын байран дээр эрүүл аюулгүй орчин үүсгэх талаар зааварчилгаа, үзүүлэн сургалт хийж орон даяар хөдөлгөөн өрнүүлж байв.

Эдгээр нь төрийн бодлого шийдвэр, төсөв төлөвлөлт гүйцэтгэлд жендэрийн мэдрэмжтэй хандаж байсны илэрхийлэл бөгөөд үүний тод баримт нь Сономын УДВАЛ-аар удирдуулсан төр олон нийтийн статустай байгууллага болох Монголын Эмэгтэйчүүдийн Хороо, түүний 21 аймаг 330 гаруй суманд байрлах Салбар зөвлөлүүдийн идэвхтэн эмэгтэйчүүдийн нөр их сэтгэл, хөдөлмөрийн үр дүн байсан.

Өнөөдөр Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо нь төрийн бус байгууллагын статустай, 21 аймаг, нийслэлийн 8 дүүрэгт болон 330 гаруй суманд сайн дураар, цалин хөлсгүй ажиллаж буй эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хэвээр үйл ажиллагаа явуулж байна.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

- “Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо” ТББ

- “Ю-Фильм” Уран бүтээлийн нэгдэл

15.40-16.00

Бүртгэл (таниулах үйл ажиллагаа)

16.00-16.10

Нээлтийн ажиллагаа

                        Б.Оюунгэрэл, МЭХ-ны Ерөнхийлөгч

                        И.Ичинхорлоо, Зохиолчдын хорооны дарга

16.10-16.25

“Төр нийгмийн зүтгэлтэн СОНОМЫН УДВАЛ”

Илтгэгч: Нарантуяагийн БАТБОЛД, Чингис хаан музейн дэд захирал Түүхийн ухааны доктор

 

16.25-16.40

“Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын хөгжилд оруулсан С.Удвалын түүхэн хувь нэмэр”  

Илтгэгч: Батнасангийн ОЮУНГЭРЭЛ, МЭХ-ны Ерөнхийлөгч,  Нийгмийн ухааны докторант

16.40-16.45

Киноны хэсэг, баримтат дүрс үзүүлэх

16.45-17.00

“Шаазгай үр ба Сономын УДВАЛ”

Илтгэгч: н.ПҮРЭВСҮРЭН зохиолч

17.00-17.15

“Улс төрийн шийдвэрт жендэрийн эрх тэгш байдлыг шингээхэд оруулсан С.Удвалын хувь нэмэр”

Илтгэгч: Ц.Бүжидмаа, Боловсролын ухааны доктор

17.15-17.40

Асуулт хариулт

17.40-17.50

Хаалтын үг хэлэх “Улаан цэцэг”  Г.Ундармаа

17.50-18.00

Дурсгалын зураг авахуулах

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment