Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 27, II тунд 35, III тунд 302, IV тунд 397, нийт 761 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 53 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.7 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 3035 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.669 (77.3 хувь), 16-17 насны 27.065 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.