8o
Улаанбаатар хот
mobile menu

Жастин Капла нарт үзүүлсэн Ерөнхийлөгчийн өршөөлийг цуцлахыг хүсчээ

2016-04-07 12:30:00

“Саусгоби Сэндс” компанийн гүйцэтгэх захирал Жастин Капла нарын хүмүүс 35 тэрбумын татвараас зайлсхийсэн хэргээр өнгөрсөн оны нэгдүгээр сард шүүхээс таван жилийн ял аваад байв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдний хэргийг өршөөснөөр тэд эх орон руугаа нэн даруй буцсан. Харин улсад 35 тэрбумын хохирол учруулсан гэх этгээдүүдийг өршөөсөн эл шийдвэрийг одоо ч олон нийт шүүмжилсээр байгаа юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Жастин Калла нарыг өршөөсөн зарлигийг Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэн УИХ-ын дарга З.Энхболдод ханджээ. Тэрээр “Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн АНУ-ын иргэн Ж.Капла, БНФУ-ыг иргэн К.Ж.Дэвид, Х.В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлсэн зарлигийг хүчингүй болгох асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх, мөн зарлиг нь Монгол улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаар ҮХЦ-ийг дүгнэлт гаргуулахаар ҮХЦ-д хандахыг хүсч УИХ-ын даргад албан бичиг хүргүүллээ. Гадна дотнын хэн ч хуулийн дор ижил тэгш байх ёстой. Ардчилал, хуулийн засаглал гэж үүнийг л хэлдэг" хэмээсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
уянгаа унгасан хойноо хавчдаггүй юм за,сонгуулийн оноо авах гээд солиорчих юм.Уянгаа Энхсайхан,Энхбаяр нараас урвасан,ичиж амьдраач
2016/04/07 103.17.108.42
далдагнуур ерөнхийлөгчтэй
2016/04/07 103.17.108.42
иргэн
элбэгсорогч болимоор юм. яагаад хуулийг өнгө мөнгөөр хэмжинэ вэ. хэдэн ногоон л авсан . төлбөрийг төлүүлэх ёстой бишүү. ер нь элбэгсорогчоор төлүүлвэл зохино.
2016/04/07 103.17.108.42
иргэн
шударга байя л даа ерөнхийлөгчөө
2016/04/07 103.17.108.42
Зөв ш дээ.Эсвэл ЭБ өөрөө төлөх ёстой.
2016/04/07 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment