8o
Улаанбаатар хот
mobile menu

Хурдан морины сунгааны үеэр автомашин онхолдож, нэг хүн нас баржээ

2022-02-15 10:00:00

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл онхолдож, хүн нас барсан гэсэн дуудлага мэдээлэл  (2022.02.13) 16:42 цагт цагдаагийн байгууллагад иржээ. 

Тухайн осол нь тус сумын 2-р багийн нутаг дахь Хонгорын элс гэх газарт гарсан бөгөөд суудлын хэрэгсэл онхолдож, зорчиж явсан нэг иргэн нас барж, жолоочоос гадна 1 иргэн биедээ гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн хэргийг Дорноговь аймаг дах цагдаагийн газрын Замын Үүд сум дах сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Урьдчилсан байдлаар хэсэг бүлгээрээ малчид сунгаа хийж, морьд дагаж яваад онхолдсон гэх мэдээлэл байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа явагдаж байна.

Энэ нь албан ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа биш бөгөөд дулааны улирал эхэлж байгаатай холбоотой малчид уралдааны морио хөлслөх, үсэргээ, сунгаа хийхдээ автомашин, мотоциклоор дагах явдал нэлээдгүй гардаг тул зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment