8o
Улаанбаатар хот
mobile menu

Манай улсын 20 орчим иргэн Украин Улсад байнга оршин суудаг

2022-02-14 14:52:00

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсаас Польш Улсад суугаа ЭСЯ болон Украин дахь Өргөмжит консулаараа дамжуулан Украин Улсад суралцаж байгаа монгол оюутнуудтайгаа тогтмол холбоотой байж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгч байна.

Тус улсад манай улсын 90 орчим иргэн оршин сууж байгаагаас 20 орчим иргэн нь Украин Улсад байнга оршин суудаг иргэд байна.

Тус улсын их, дээд сургуульд энэ хичээлийн жилд 68 монгол оюутан суралцаж байгаагаас 6 нь эх орноосоо цахимаар суралцаж байгаа бол одоогоор 4 оюутан эх орондоо буцахаар болсноо ЭСЯ-нд мэдэгдээд байна.

ЭСЯ-ндаа бүртгүүлээгүй Украин Улсад оршин суугаа иргэд tuvshin@ambasadamongolii.pl цахим шуудангаар бүртгүүлэх шаардлагатай бөгөөд ЭСЯ-ны +48 538 286 500 дугаарын шуурхай утсаар холбогдох боломжтой.

Түүнчлэн Украин Улс руу зорчихоор төлөвлөж буй иргэддээ нөхцөл байдлыг харгалзан үзэхийг зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Монголчууд аа, эхлээд хошногоо арчиж сурцгаа, дараа нь дэлхийн асуудлын талаар бодцгоо.
2022/03/18 192.82.76.203
  • Recent
  • Most Read
  • Most Comment