8o
Улаанбаатар хот
mobile menu

"Хоёрдугаар сарын 16-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна"

2022-02-14 14:24:55

Хоёрдугаар сарын 14-21-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг ЦУОШГ-аас танилцууллаа.

Энэ сарын 16-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч, бусад хугацаанд хүйтэн байх төлөв гарчээ. Тодруулбал 14-нд Хэнтийн уулсаар, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Хэнтийн уулсаар, 16-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17,18-нд нутгийн зарим газраар, 19-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Салхи хоёрдугаар сарын 15-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 28-33 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

15-нд нутгийн баруун хагаст, 16-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг сулавтар байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment