8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацааг нэг сараар сунгалаа

2022-02-12 13:14:55

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Н.Түвшинбаярыг 2021 оны арванхоёрдугаар сарын 21-нд цагдан хорьсон. Түүний цагдан хорих хоёрдугаар хугацааг "өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй" үндэслэлээр энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр дахин нэг сараар сунгаад буй.

Цагдан хорих хоёрдугаар хугацаа өнөөдөр дуусгавар болсон тул хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон байна. 

“Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэсэн заалт, мөн  хуулийн  14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорьж болно”  гэсэн хуулийн заалтуудыг тус тус  үндэслэн  цагдан хорих  3 дугаар  хугацааг  01 сарын  хугацаагаар сунгаж  шийдвэрлэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment