Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 1070 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 538 Улаанбаатарт, 532 орон нутагт бүртгэгдэв.Мөн хугацаанд халдварын улмаас 5 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2072 болж байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 6664 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 1747 хүний биеийн байдал хөнгөн бол 70 хүн нэн хүнд байна.