Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотойгоор хүүхдүүдээс шээс, цагаан хорхойн шинжилгээ авч байгаа. Тодруулбал, Нийслэлийн ихэнх цэцэрлэг, байран дээрээ шинжилгээг авч байна. Гэтэл үүнээс болж хүүхдүүдээ дагуулсан эцэг эхчүүд өвлийн хүйтэнд гадаа очерлож байна.
Манай улс сүүлийн жилүүдэд шинжилгээ авах, бүртгэл хийх асуудлыг олонтаа зохион байгуулсан. Гэсэн ч өдийг болтол нэг ч шинжилгээг иргэддээ хүндрэл учруулахгүй авч чадахгүй байна. Үүнд иргэд бухимдалтай байна. Олон зуугаар нь дугаарлуулахгүй ядаж анги бүлгээр нь цаг, өдөр гаргаж авах арга хэмжээг аваасай гэж тэд хүсч байна.