8o
Улаанбаатар хот
mobile menu

Малчин Т-ийн 32 тонн өвс, 44 шуудай тэжээл галд шатжээ

2022-02-11 12:39:11

Баянхонгор аймгийн Богд сумын Буянт багийн Бор хуруу гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 190 км, сумын төвөөс урд зүгт 60 км-т/ Хураалттай өвс, малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн 01:44 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 80 км замыг туулан малчин Т-ийн 7х8 метрийн хэмжээтэй агуулахад хураалттай 32 тонн өвс, 44 шуудай тэжээл, тус агуулахын дээвэр тус тус шатаж байсныг тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Цагдаагийн хэсгийн алба хаагчид ажиллан гал түймрийг бүрэн унтраасан.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment