8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий “Гантиг вилла” хотхоныг битүүмжиллээ

2022-02-11 12:07:00

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий “Гантиг вилла” хотхоныг битүүмжилсэн байна. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Иргэдэд хандаж нэг зүйлийг анхааруулмаар байна. Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа эх үүсвэр, бүртгэлийн маргаантай эсэх, аль нэг банкны барьцаанд байгаа эсэх эсвэл хуулийн байгууллагын хязгаарлалт тогтоосон эсэхийг нягталж байхыг анхааруулъя. Ингээгүй тохиолдол иргэд шүүхийн маргаантай үл хөдлөх хөрөнгийн асуудалд холбогдож, эд хөрөнгөөрөө хохирох вий гэдгийг сэрэмжлүүлж байна. 

Жишээ нь, “Гантиг вилла” төслийн есөн блок Хөгжлийн банкны барьцаанд байгаа. Мөн дээрээс нь хуулийн байгууллагаас хязгаарлалт тогтоосон. “Гантиг вилла” хотхон нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамааралтай буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн компанийн барьж байгуулсан хөрөнгө юм” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Мэдээлэл муу учраас иргэд мэдэхгүй хохирч байна
2022/02/11 66.181.190.185
  • Recent
  • Most Read
  • Most Comment