Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.
Сүүлийн 24 цагт 1230 /Улаанбаатарт 602, орон нутагт 628/ иргэнээс халдвар илэрч, гурван хүн нас баржээ. Улмаар Монгол Улсад коронавируст халдварын улмаас нас барсан хүний нийт тоо 2065 болов.
Биеийн байдал нь:
- Хөнгөн 1462
- Хүндэвтэр 3703
- Хүнд 582
- Нэн хүнд 53 иргэн эмчлүүлж байна.
Хэвтэн эмчлүүлж буй 5800 хүний 1074 нь хүүхэд, 383 нь жирэмсэн эх байгаа юм.