8o
Улаанбаатар хот
mobile menu

Зорчигчдын өмнө хариуцлага алддаг нийтийн тээврийнхэн хэзээ засрах вэ?

2016-04-07 10:29:00

Эрдэнэт хүний эрүүл мэнд амь насыг халтар зоосноос доогуур үнэлдэг нь нийтийн тээврийнхэн тэр тусмаа шугамны микронууд гэхэд хэлсдэхгүй.  Арван алхамын өмнө нэгнээсээ түрүүлж зорчигч авахаар уралддаг микронууд их эрсдлийг үргэлж дагуулж байдаг. Жилийн жилд ашиглалтын хугацаа дууссан, дахин явуулахгүй гэж микро автобуснуудад сануулга өгдөг ч тэд ямар нэгэн байдлаар жагсаж эсэргүүцлээ илэрхийлсээр эцэст нь дийлдэг. Энэ жилийн тухайд ч асуудал дахин давтагддагаараа давтагдаж, шугамныхан эсэргүүцдэгээрээ эсэргүүцэж эцэст нь асуудлыг хойшлуулсан. Гэвч тэд мөнгө хараад хүний амийг мартах нь элбэг. Тухайлбал өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг их тойруу, 100 айлын урд автобусны буудлын замд "Трансбус" ХХК-ны Зонг Тонг маркийн автобусны жолооч Н нь "Тулгаа Огоо" ХХК-ны Хьюндай Ариа сити 540 маркийн автобусны жолооч Б-тэй мөргөлдөж 17 настай, эмэгтэй Б гэмтсэн хэрэг гарсан байна. Өөрсдийнхөө амийг жолоочид бүрэн найдаж яваа зорчигчдын өмнө хариуцлага алддаг нийтийн тээврийнхэн хэзээ засрах вэ?

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл