8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сүндийд оноосон гурван жилийн хорих ялыг зургаан сар болгов

2022-02-09 10:19:35

“Неткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндий нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болжээ.

Шүүхээс Д.Сүндийд оногдуулсан гурван жилийн хорих ялыг зургаан сар болгон өөрчлөх шийдвэр гаргасан байна. 

Өмнө нь ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: 

  • Шүүгдэгч Д.Сүндийг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хорих ял,
  • Шүүгдэгч Д.Баттөгсийг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял,
  • Шүүгдэгч Г.Даваажавыг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ял,
  • Шүүгдэгч Т.Батсайханыг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ял тус тус оноосон юм. 

Хэргийн эргэн сануулахад, Д.Сүндий нь өөрийн эхнэр У-г 2019 онд зодож, хүнд гэмтэл учруулсан хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд мөрдөгч Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт хээл хахууль өгч, хэргийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг устгуулсан болох нь АТГ-ын мөрдөн шалгалтаар тогтоогдоод байв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
АРД
Монгол улсын шүүх гэж гаргасан шийдвэртээ тууштай бус дэлхий дээр хамгийн шудрага бус улс төржсөн шүүх Монголоос өөр хаана ч ямарч оронд байхгүй...
2022/02/09 150.129.143.135
  • Recent
  • Most Read
  • Most Comment