Бусдын эрүүл мэндэд халдсан гэх хэргээр шалгагдаж байгаад оргон зайлсан этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна.
Тухайн этгээд нь өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах "Ойн жим" амралтын газарт, архидан согтуурсан үедээ хохирогч Г.Г-ийн толгойн тус газарт чулуугаар цохиж, хүнд зэргийн гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж байгаад мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан байна.
Сэжигтэн этгээд нь 31 настай, 75 орчим кг жинтэй, 170 см орчим өндөртэй, бор царайтай.
Дээрх этгээдийн талаар цагдаагийн байгууллагын 102, 9919-1028, 51-262425 дугааруудад мэдээлэл ирүүлнэ үү. Ач холбогдолтой мэдээллийг үнэлж, нууцлалыг чандлан хадгална.