8o
Улаанбаатар хот
mobile menu

Мөнгөний золиос болсон хүүхдүүд

2016-04-07 09:10:00

Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн эцэг эхчүүд өврөөсөө унагасан үрээ мөнгө олох хэрэгсэл болгож ашиглаж байгаа нь нэн харамсалтай. Алгын чинээхэн алдрай бяцхан үрээ гудманд гуйлгачилуулж өөрсдөө холоос харж мөнгийг нь халаасладаг хүн чанараа гээсэн эцэг эх нэртэнгүүд олширсоор.

Эдгээр хүмүүст хүн хэмээгч нэр ч ахадмаар. Өөрөөсөө ахадсан ажлыг хийж буй хүүхдүүд өвлийн хүйтэнд бээрсэн гараа дулаацуулж хажуугаар зөрөн өнгөрөх хүмүүс рүү өрөвдөлтэй харц унагаж, гар луу нь ширтсээр. Хорвоог ч таньж амжаагүй бяцхан үрээ нялхаас нь мөнгө олох аргад суралцуулж циркийн амьтан мэт дадлагажуулж дасгалжуулсаар. Ирээдүйд эдгээр хүүхдүүд ямар хүн болж өсөх вэ?

Нэг дэхь өдөр: Нийслэлчүүдийн хэлж заншсан арслантай гүүрэн дээр гурван настай хүүгээ тэвэрсэн залуухан ээж суух болсоор уджээ. Түүний хажуугаар зөрөн өнгөрөх хүмүүс хүйтэн цементэн дээр хүүгээ тэврэн суух эх үр хоёрыг өрөвдөж халаасаа уудалж зарим нь өөртөө байгаа хэд гурван төгрөгөө, боломжийн нэг нь бүхэл мөнгө ч хийж харагдана. Хорь дөнгөж гарч яваа юм уу гэлтэй энэ залуухан бүсгүй яагаад заавал энэ замыг сонгох болов?

Алгын чинээхэн хүүхэд нь түүний энэ бор зүйрхэн амьдралд ямар буруутай вэ? Түүнийг өрөвдсөн хайрласан олон хүний адилаар сэтгүүлч би бээр энэ эмэгтэйтэй уулзаж, сэтгэлийн гүнд нь нэвтэрч, тусламжийн гараа сунгахсан гэсэн бодол өвөртлөн уулзлаа.

Энэ эмэгтэйг О гэдэг аж. Тэрээр орон нутгаас ирж энд амьдрах болсон бөгөөд нөхрөөсөө салж, хүүхдээ тэжээхийн төлөө аргагүйн эрхэнд энд сууж байгаа. Нийслэлд өөрийн гэсэн гэр орон байхгүй айлд байдаг учраас хүүхэд харах хүнгүй болохоор энд суух болсоноо ярилаа.

Энэ ээжийн амнаас унасан үг бүр яалт ч үгүй ингэж суухаас өөр аргагүй юм байна гэсэн бодол төрүүлэхээр. Гэвч сэтгүүлч би бээр түүний талаар бүр илүү сонирхож, ажиглахаар шийдлээ. Учир нь гудамжинд гуйлга гуйдаг хүүхдүүдийн ард эцэг эхчүүд нь байж хүүхдээрээ мөнгө олох хэрэгсэл болгодог тухай баримт нотолгоотой мэдээлэл бишгүй олон.

Үнэхээр энэ залуухан эмэгтэйд халуун хүйтэнд хүүхдээ тэвэрч гадаа суух хатуухан хувь тавилан оногдов уу? эсвэл бусдад өрөвдөлтэй төдий харагдаж амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэлдээ хөтлөгдөв үү?

Үнэхээр энэ залуухан эмэгтэйд халуун хүйтэнд хүүхдээ тэвэрч гадаа суух хатуухан хувь тавилан оногдов уу? эсвэл бусдад өрөвдөлтэй төдий харагдаж амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэлдээ хөтлөгдөв үү?

Хоёр дахь өдөр: Өглөөний есөн цагт “О”-гын  суудаг газар эртлэн ирлээ. Энэ үед тэрээр ирээгүй байсан бөгөөд харин хотыг цэвэрлэгч шар хантаазтангууд аль хэдийнэ ажилдаа гарчээ. Бүсгүйн суудаг ойр орчмын газрыг өдөр бүр цэвэрлэдэг эдгээр хүмүүсээс түүний талаар тодрууллаа. Дөч орчим насны энд ажиллаад удаж байгаа гэх ахаас эмэгтэйн талаар тодруулахад: Аан хүүхдээ тэвэрсэн энэ эмэгтэй ер нь өвөл бол үзэгдээгүй ээ. Жаахан дулаараад ирэхээр л харагддаг юм. Ах нь нэг их ажиглаж харж байгаагүй гэлээ.

Харин түүний цаана замын брожур дээр бараа өрөн худалдаа эрхлэх ахаас тодруулахад : Өө энэ эмэгтэй чинь удаж байгаа шдээ. Ер нь миний мэдэхээс хүүхдээ өлгийтэй байхаас л сууж эхэлсэн. Гэхдээ нэг газраа байнга суудаггүй юм шиг байна лээ. Энд тэнд очоод л суугаад байдаг юм. Заримдаа хүүхдээ цементэн дээр орхичихсон л байдаг юм. Энэ охин чинь бас нөхөртэй шүүдээ. Тэрэнтэйгээ хаяа уулзаж харагддаг юм. Заримдаа зуу татчихсан явдаг юм. Гэхдээ нэг их арчаагаа алдчихсан биш лдээ гэлээ.

Ямартай ч ойр орчмынхон нь түүний талаар ийн ярилаа. Харин“О” өнөөдөр суудаг газраа ирсэнгүй. Нар нэлээн хэвийж үд дунд өнгөрчээ. Өнөөдөр тэрээр ирэхгүй гэдэг нь ч ойлгомжтой боллоо. Магадгүй худалдагч ахын хэлдэгээр тэрээр миний мэдэхгүй хаа нэг газар сууж байж ч мэдэх юм. Маргааш түүнийг ахин хүлээхээр буцлаа.

 Гурав дахь өдөр: Өнөөдөр түүнийг ирсэн болов уу гэсэн асуулт тавьсаар гурав дахь өдөртэйгөө золголоо. Энэ удаад тэрээр үдийн 12 цагийн орчимд суудаг газраа ирж байраа эзэлжээ. Түүний дэргэдүүр өнгөрөх арван хүн тутмын нэг нь урдаа тавьсан цаасан хайрцганд нь мөнгө хийж харагдана. Дэргэдүүр нь өнгөрсөн ахимаг насны эмэгтэй бүхэл мөнгө тавьсан уу бүсгүй ухасхийн мөнгөнийхөө хайрцагнаас бүхэл мөнгөө ялган халааслаад тавь зуухан төдий мөнгө хайрцагныхаа ёроолд үлдээлээ. Түүний хайрцганд мөнгө хийх дараагийн хүний нүдэнд хэдхэн бутархай мөнгө өрөвдөлтэйхөн харагдана. Яг л энэ байдлаар хүмүүс мөнгө хийсээр, бүсгүй бүхэл мөнгийг нь ялгаж халаасалсаар өдөр өнгөрлөө.

Цаг 17.00 минут олны хөл саармагжиж залуухан бүсгүй ч явах тийшээ хандлаа. Гэвч тэрээр гэрийн зүг явсангүй. Хань ижилгүй ганцаараа гэх нөгөө эмэгтэй гэнэт харих болох үед нөхөр нь гарч ирлээ. Бүсгүй хүүхдээ хүйтэн цементэн дээр орхиод нөгөө залуутайгаа уулзлаа. Төд удалгүй эргэн ирж бээрч даарсан бяцхан үрээ хайнгадуухан тэврээд эрийн хамт дэлгүүр лүү алхлаа. Гэвч тэрээр талх тариа, авсангүй, түүний гарт, шилтэй архи харагдлаа.

Хүүхдийнхээ төлөө амьдралынхаа төлөө хүйтэн цементэн дээр өдөржин суусан бүсгүйн энэ үйлдлийг хараад урам хугарч, сэтгэл хөндүүрлэлээ. Түүний өхөөрдөм хүүхдийг нь хайрласан эх үрийг өрөвдсөн олон хүний сэтгэлээсээ харамгүй өгсөн мөнгө шилтэй архиар солигдож худалдагчийн гар дээр очлоо.

Үрийнхээ төлөө гэсэн Монгол эх хүний ариун нандин сэтгэл хаачив? Үнэхээр энэ бүсгүй амьдралынхаа үрийнхээ төлөө энд өдрийг өнгөрөөгөөгүй гэж үү. Тээж төрүүлсэн үр нь одоо архины мөнгөө олох гол хэрэгсэл нь болсон юм биш байгаа даа . Мэдээж хүүхэдгүй гудамжинд суух залуухан бүсгүйд хэн ч мөнгө өгөхгүй. Тийм л учраас энэ бүсгүй хүүхдээ тэвэрч бусдын нүдэнд хөөрхийлөлтэй харагдах арга замыг сонгосон ч байж мэдэх юм. Булбарайхан хацраа хайруулж ижийнхээ өвөр дээр суух энэ бяцхан үрийг ирээдүйд ямархан амьдрал угтах бол?

Хүүхдээ өсгөхөд хэцүү байгаа бол асрамжийн газар өгч болно шүү дээ. Тэнд хүүхэд нь гэдэс цатгалан даарахгүй гэж намайг асуухад: “Би тэгээд хүүхдээ өгчихөөд яаж мөнгө олох юм бэ? гэж ярьсан юм. Одоо дөнгөж гуравхан настай учраа мэдэхгүй тэр жаахан хүүхдийг , юм ойлгодог биеэ даах үед нь гудамжинд гуйлга гуйлгуулж өөрийн халаагаа бэлдэх вий дээ гэсэн бодол сэтгэлийг хөндүүрлэн өвтгөлөө. Энэ бол Нийслэлийн гудамжинд үзэгдэх нэгэн хэвийн л үзэгдэл. Гэвч үүний цаана хэдэн зуун хүүхдүүдийн эрх ашиг хэрхэн яаж хөндөгдөж байгааг бид таашгүй. Энэхүү сурвалжлагаараа сэтгүүлч би бээр энэ эмэгтэйн зөв бурууг шүүх гэсэнгүй. Хэдхэн хоногийн тандалтаараа бурууг өгч зөвийг хайсангүй. Гагцхүү бидний ирээдүй болсон олон мянган хүүхдүүдийн эрх хөшигний ард хөндөгдөж байх вий? гэсэн болгоомжлолыг хүргэхийг хүссэн юм.

Зөвхөн хайрыг л амтлах гэж энэ ертөнцөд мэндэлсэн бяцхан сахиусан тэнгэрүүддээ хайраа түгээж амьдарцгаая. Монгол хүүхэд бүрийн цохилох зүрх айдасгүй, Монгол ээж бүрийн ариун сэтгэл сүү шиг байгаасай. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bvh yumiig uls turjvvlehee boli ene emegtein arhichin bolsn n ulsiin buruu bish hvvhdee tejeeh setgeltei l bol ingrj yavhgvi ajil jival h
2016/05/07 103.17.108.42
Harin timee
2016/05/07 103.17.108.42
Зочин
Муусайн новшнууд бүүр дургүй хүрчлээ. Хууль хяналтын байгууллагууд ажлаа хиймээр байнааа..... Хүүхдийг нь асрамжийн газарт өгвөл ядаж ирээдүйд боловсролтой болно доо.....
2016/04/08 103.17.108.42
huuhdiin baiguullaga
odoo iim tohioldold nuguu huuhdiin erh yarisan hiih ajilgui nuhduud ajillah ystoi sh de.huuhdiin baiguullagat handaachee setguulchee
2016/04/08 103.17.108.42
Huuhdiin erh zurchigduud bnashdee!
2016/04/08 103.17.108.42
иргэн
Хүүхдийн эрхийг хамгаалах нөгөө олон газрууд нь ажлаа утгаар нь хийвэл ийм асуудал гарахгүй. Хараад халаглаад сууж байхаар эрхийг нь хамгаалаасай. Миний мэдэх зарим газар ийм асуудлыг зүгээр хараад суух нь байтугай амьдарч байгаа орон байрны талбайн хэмжэ
2016/04/08 103.17.108.42
ard
manai uls.n ireedui hoichoo harah heregtei shdee etseg eh ni asrah bolomjgui bol shuud uls.n asramjind avch bh heregtei shdee
2016/04/07 103.17.108.42
ард
Төр засгийн удирдлагуудаас болж ажлын байр байхгүй .хүүхдээ цэцэрлэгт өгье байхгүй энэ хүн ингэхээс өөр яах юм сэтгүүлч та өөрөө ажилтай болохоор ингэж бичиж байна ажил олдлоо гэхэд хүүхдээ яах юм бүгд төрийн бодлого буруу явж байгаад л байгаа юм ийм хү
2016/04/07 103.17.108.42
Setgel mash ih ovdoj bn. Ter huuhdiin tsaraig harahaar l setgel zusegdeh shig boloh yum.... Ewiii dee nyalh amitan ingej zovoh gj.
2016/04/07 103.17.108.42
iim doroi setgelgeetei bj bolohguis shdee
2016/04/07 103.17.108.42
ооёо
за яахнав хөөрхий хэцүү болоо л тэгдэг биз.муусай 76 шиг хулгай хийж бгаа биш
2016/04/07 103.17.108.42
ооёо
за яахнав хөөрхий хэцүү болоо л тэгдэг биз.муусай 76 шиг хулгай хийж бгаа биш
2016/04/07 103.17.108.42
иргэн
Эх хүн байж арчаагүй новш вэ. Энэ жаахан нялх амьтаныг дааруулна барина гуйлга гуйлгаад хууль хяналтын юу хийгээд байдаг байна. Манай монгол оронд хүүхдийн эрх үнэхээр их зөрчилдөх юм. Эвий нялх амьтаныг их өрөвдөх юм.
2016/04/07 103.17.108.42
иргэн
Эх хүн байж арчаагүй новш вэ. Энэ жаахан нялх амьтаныг дааруулна барина гуйлга гуйлгаад хууль хяналтын юу хийгээд байдаг байна. Манай монгол оронд хүүхдийн эрх үнэхээр их зөрчилдөх юм. Эвий нялх амьтаныг их өрөвдөх юм.
2016/04/07 103.17.108.42
иргэн
Эх хүн байж арчаагүй новш вэ. Энэ жаахан нялх амьтаныг дааруулна барина гуйлга гуйлгаад хууль хяналтын юу хийгээд байдаг байна. Манай монгол оронд хүүхдийн эрх үнэхээр их зөрчилдөх юм. Эвий нялх амьтаныг их өрөвдөх юм.
2016/04/07 103.17.108.42
өа
ийм арчаагаа алдсан юмнуудыг өгдөг газар байхгүй юмуу. ямар ч амьдрах зорилгогүй, идэвхигүй хүүхдээ ашиглаад л архиныхаа мөнгийг олдог юм байна ш дээ. одооны залуучуудын толгой тархи нь ажиллахаа болиод амар аргаар л мөнгө олох санаатай болчихсон байхад
2016/04/07 103.17.108.42
өа
ийм арчаагаа алдсан юмнуудыг өгдөг газар байхгүй юмуу. ямар ч амьдрах зорилгогүй, идэвхигүй хүүхдээ ашиглаад л архиныхаа мөнгийг олдог юм байна ш дээ. одооны залуучуудын толгой тархи нь ажиллахаа болиод амар аргаар л мөнгө олох санаатай болчихсон байхад
2016/04/07 103.17.108.42
zochin
iim huuhduded boditoor tuslaj huuhdiig ayulgui orchind osgoh arag hemjee avah estoi
2016/04/07 103.17.108.42
zochin
iim huuhduded boditoor tuslaj huuhdiig ayulgui orchind osgoh arag hemjee avah estoi
2016/04/07 103.17.108.42
Зөв асуудлыг хөнджээ
2016/04/07 103.17.108.42
бодмоорл зүйл
энэ чинь бас нэг эмзэг сэдэв болоод байна. ийм эцэг эхийг алвадан ажил хийлнээд хүүхдийг нь асрамжийн газар авж болдоггүйл юм байх даа. жилийн дараа гэхэд тэр хүүхэд ялгаагүйл ингээд сууж байх болно
2016/04/07 103.17.108.42
Энэ ээж нэг л өдөр хүүхдээ архиар сольчихсон байх вий дээ. Хүүхдийнх нь төлөө маш их санаа зовж байна.
2016/04/07 103.17.108.42
irgen
iim ulsuud haa saigui l bna.niigem ni yalzarchihsan um chini.
2016/04/07 103.17.108.42