АТГ сүүлийн үед ГЭТГ /ганцхан энхбаяртай тэмцэх газар/ гэсэн нэртэй болчоод байгаа. АТГ-аас удаа дараа мэдүүлэг авахаар зарлан дуудах хуудас хүргүүлээд дийлээгүй аргаа барахдаа Төрийн ордонд очиж мэдэгдэл гардуулсан хэмээн АТГ-аас мэдэгдэж байсан. Харамсалтай МАХН-ын дарга Н.Энхбаяр нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй бөгөөд өнгөрсөн 3 дугаар сарын 25-ны өдөр Солонгос руугаа эмчилгээ хийлгэхээр явсан.
Н.Энхбаяр долоо хоногийн хугацаатай эмчилгээ хийлгээд буцаж ирнэ гэсэн мэдээлэл байсан ч өнөөдрийг хүртэл ирээгүй байна. Н.Энхбаяр Солонгос руу яваад 12 хонож байгаа ч хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Түүнийг Солонгос буцахын өмнө АТГ-аас баривчилж магадгүй гэсэн мэдээлэл байсан ч ямар нэг хилийн хориг тавиагүй чөлөөтэй явсан.
Тэгвэл өнгөрсөн баасан гаригт Н.Энхбаярын хамгаалагчаар ажиллаж байсан М.Мөнхөө гэдэг залууг АТГ-аас баривчилсан байна. Түүнийг баривчилаад Төв аймгийн цагдан хорих төвд хорьж мэдүүлэг авна хэмээн хорьсон байна. Эх сурвалжийн мэдүүлж байгаагаар саатуулагдсан М.Мөнхөөгөөс Г.Шийлэгдамбатай холбоотой асуудлаар мэдүүлэг авна хэмээн хорьсон байна. Гэхдээ цаад шалтгаан нь АТГ-аас Н.Энхбаярыг Монголд ирэхийг хойшлуулах сануулга байж магадгүй хэмээн таамаглаж байна. Түр саатуулагдсан М.Мөнхөө нь Н.Энхбаяр даргын хамгаалагчаар ажиллаж байсан. Харин өмнө нь Н.Энхбаярыг МУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байхад нь комиссар байсан аж.
Удаа дараа МАХН-ыг сонгуульд оролцуулахгүйн Намын дарга болон намын нөхдийг нь онилоод байна уу гэж хардах ч хүмүүс байна. МАХН-ын дарга Н.Энхбаярт намын байрны асуудлаар мөн л эрүүгий хэрэг үүсгэн шалгаж байгаа. МАХН-ынхан “бид тус байрыг түрээслэдэг болохоос өмчилдөггүй” гэж хэлсэн. Гэтэл АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Үүнээс харахд МАХН-ын муухай харагдуулах, улс төрийн ээлжит сонгуульд оруулахгүй гэсэн бодлого яваад байна уу. Эсвэл Н.Энхбаяр гэж засардаггүй авилгач нэгэн үү.