8-77 насны нэг гэр бүллийн гурван хүн худалдааны төвөөс аарц худалдан авч буцалган уусныхаа дараа гүн хордлогод орсон хэрэг гарчээ. Эдгээр иргэдийг цэргийн төв эмнэлэгт хүргэж хордлогын эмчилгээ хийсэн байна. Улмаар биеийн байдал тогтворжсон учраас эмнэлгээс гаргажээ. Тэдний онош нь мөнгөн усанд хордсон гэж гарсан юм. Ингээд худалдааны төвөөс худалдан авсан аарцнаас илэрсэн байж болзошгүй гэж үзэн шинжилгээ явуулж байна.
Худалдааны төвөөс авсан аарцнаас нэг гэр бүлийн гурван хүн хорджээ
2022-02-01 09:49:22