8o
Улаанбаатар хот
mobile menu

Халамжийн тэтгэврийн нөхөн олголтоор 6.1 тэрбум төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлжээ

2022-02-01 09:40:18

Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 28-ны хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд олгох амьжиргааг дэмжих 188 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 288 мянган төгрөгөөр хэвээр олгохоор шийдвэрлэсэн билээ.

Уг нэмэгдэлд нийгмийн халамжийн тэтгэвэр авагч 52,693 иргэн, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны 10,145 хүүхэд буюу нийт 62,838 иргэн хамрагдаж, 6.1 тэрбум төгрөгийн нэмэгдлийг өчигдөр иргэдийн дансанд шилжүүлж дууссан талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэв. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment