Өчигдөр нийслэл болон орон нутагт дөрвөн автомашин, зургаан байшин шатжээ.
Дорнод аймгийн Хэрлэн сумын (Сүмбэр) нэгдүгээр баг “Нуур” хорооллын наймдугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 30-ны өдрийн 12:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан иргэн Э-ийн 6х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 01:06 цаг ажиллан унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны хоёрдугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан очиход иргэн Б-ын 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн Эрдэнэтолгой гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 30-ний өдрийн 19:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан иргэн Г-ын 7×13 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 8х8 метрийн хэмжээтэй гражын дээвэр тус тус шатаж байсныг 36 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 21:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан иргэн С-ын 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн наймдугаар хороо, Гүнт Билгүүн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 22:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан иргэн Д-ийн 8х16 метрийн хэмжээтэй 1 давхар мансордтай байшингийн ариун цэврийн өрөө шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань нэгдүгээр баг нэгдүгээр хороо Монгол Ардын Намын байр шатаж байна гэсэн дуудлагыг 00:40 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 67.5 км замыг туулан очиход сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх 9х10 метрийн хэмжээтэй зөөврийн сууц /Намын байр/-ын дээвэр шатаж байсныг 40 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчингийн 39 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан иргэн Б-ийн “Тоёота Чезер” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.
Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багийн “Модны тавьт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 150км, сумын төвөөс хойд зүгт 1.5км/-т, гурван замын уулзвар дээр ачааны автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 30-ны өдрийн 08:32 цагт хүлээн авсан. Тус сумын Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид иргэн Э-ийн “Сканиа” загварын ачааны автомашины дугуй шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 15:00 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан цагт очиход иргэн Б-ын “Тоёота Акуа” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн “Улиастай-Ирээдүй хоршоо” захын авто зогсоолд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 17:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан иргэн Л-ийн “Хюндай Верна” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.