8o
Улаанбаатар хот
mobile menu

Халиа дошинг цэвэрлэж байна

2022-01-29 13:03:28

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7, 8, 17, 18, 19, Сонгинохайрхан дүүргийн 24, 25, 26, 40, 41, 42, 35, Сүхбаатар дүүргийн 14, 19, 20, Баянзүрх дүүргийн 9, 17, 21 дүгээр хороодод хөрсний усны халиа дошин үүссэн газруудад үзлэг шалгалтыг зохион байгууллаа.

Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын байгууллага, Геодези, усны барилга байгууламжийн газар болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагаас далан байгуулан, шуудуу татаж хаягдал усны урсгалыг сэргээн, машин механизмаар суваг татаж, сувгийн мөсөөр овоолго хийж, үүссэн мөсийг цэвэрлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

Цаашид нийслэлийн хэмжээнд булгийн болон хөрсний ус, халиа дошин үүссэн нөхцөл байдлыг арилгах шаардлагатай арга хэмжээг авч, хаврын дулааралтын үед цас, мөс хайлж шар усны үер болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, хор уршгийг арилгах төсөв санхүүжилтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл