8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

2016-04-07 08:20:00

09:30 цагт Суурь боловсролын хүүхэд бүрийг хөгжүүлэх сайн хичээл, үйл ажиллагааны туршлага солилцох зөвлөгөөн Улсын тэргүүний 58 дугаар сургууль дээр болно.

10:00 цагт “The salvation army” төвд ес дэх удаагийн Зүрхний хагалгаанд оруулах урьдчилсан үзлэг оношлогоог Солонгос улсаас ирсэн эмч нар хийнэ.

11:30 цагт Чингисийн талбайд “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнөөс иргэдийн саналд үндэслэн гаргасан “100 хар үйл явдал”-ыг зарлаж, “Гутлын жагсаал” зохион байгуулна.

12:00 цагт болох "Сайдын цаг" уулзалтад Зам тээврийн сайд М.Зоригт оролцож, салбарын бүтээн байгуулалтын талаар болон 2016 онд хийгдэх зам, гүүрийн барилгын ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.

12:00 цагт АСЕМ-ын зочид төлөөлөгчдөд үйлчлэх хоол хүнс, зочид буудлын хангамжийн бүтээгдэхүүний үзэсгэлэн “Мишээл экспо” төвд нээгдэнэ.

16:30 цагт Батлан хамгаалахын их сургуулийн соёлын төвд “Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-ийг тохиолдуулан “Эко-иргэн хүн” сэдэвт нээлттэй аяны хүрээнд өдөрлөг зохион байгуулна.

17:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Дугуйт өдөрлөг" болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл