8o
Улаанбаатар хот
mobile menu

Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний хүсэлтийг цахимаар авдаг боллоо

2016-04-07 07:48:00

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь энэ сараас эхлэн цахилгаан түгээх сүлжээнд шинээр холбогдож буй иргэн, аж ахуйн нэгжийн “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулах хүсэлт, холбогдох материалыг http://geree.tog.mn цахим хуудсаар хүлээж авах үйлчилгээг эхлүүлж байна.

Өмнө нь иргэд гэрээ байгуулахын тулд шаардлагатай мэдээлэл авах, материалаа зөв бүрдүүлсэн эсэхээ асууж лавлахаар Хэрэглэгчдэд үйлчлэх төв рүү хоёроос доошгүй удаа очдог байсан. Хамгийн олон хэрэглэгчтэй Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв гэхэд л өдөрт 50 орчим иргэн, аж ахуйн нэгжтэй цахилгаанаар хангах гэрээ байгуулдаг бөгөөд нэг үйлчлүүлэгчийн материалыг хүлээн авч судлаад гэрээ байгуулахад 30-аас доошгүй минут зарцуулдаг.

Харин одоо гэрээ байгуулах иргэд хүсэлтээ холбогдох материалын хамт “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн http://geree.tog.mn цахим хуудсаар илгээх ба үйлчилгээний ажилтан гэрээ байгуулахад бэлэн болсныг утсаар дуулгахад гэрээнд гарын үсгээ зурж, өөрийн хувийг Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс авна. Цаашид улсын хэмжээнд гэрээ байгуулахад цахим гарын үсэг ашигладаг болох үед иргэд биеэр очих шаардлагагүй болох юм.

Цахилгаанаар хангах гэрээ байгуулах хүсэлтээ цахимаар илгээх иргэд гэр хороолол, орон сууц, аж ахуйн нэгжийн алийг ч төлөөлөн хамрагдах боломжтой. Зөвхөн гэрээ шинээр байгуулах гэлтгүй гэрээ сунгах, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад http://tog.mn цахим хуудсаар хандаж болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл