Нийслэл хотод нэгдүгээр сарын 26-30-нд коронавируст халдвар илрүүлэх түргэвчилсэн шинжилгээний зургаан цэг ажиллана.
Тодруулбал, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул болон Сонгинохайрхан дүүрэгт тус бүрд нэг цэг байх юм. Тухайн цэгийн хүчин чадлаас хамаарч 40-100 хүнээс шинжилгээ авах бөгөөд цэгүүд 09:00-12:00 цагт ажиллана.