8o
Улаанбаатар хот
mobile menu

Өчигдөр дөрвөн айлын байшин, нэг граж шатжээ

2022-01-25 14:00:00

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 21:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 14 км зам туулан иргэн А-ийн 9х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны 21 дүгээр гудамжинд граж шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 21:35 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан иргэн Д-ийн 7х4 метрийн хэмжээтэй граж шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Могойт дэнж”-ийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 22:25 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 18.5 км зам туулан иргэн Г-ийн 10х15 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны “Дарь-Эх”-ийн 30 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 03:33 цагт хүлээн авсан.  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км зам туулан иргэн Б-ын 8х4 метрийн хэмжээтэй байшин, мөн 6х7 метрийн хэмжээтэй байшин галын дөлд өртөн шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хорооны 54 дүгээр байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 22:56 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан иргэн Н-ийн 4х5 метрийн хэмжээтэй өрөөнд эд зүйл шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл