Өчигдөр Баянзүрх дүүргийн тавдугаар хороо Кино үйлдвэрийн орчимд байх дулааны худгаас үл таних эрэгтэйн цогцос олджээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид дулааны шугамын худгаас цогцсыг гаргаж, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлж өгсөн байна. Урьдчилсан байдлаар талийгаач нь нас бараад гурван долоо хоног болсон гэх дүгнэлт гарчээ.