8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: А.Эрдэнэбатын асуудал дахин сөхөгдөж, талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн төрсөн өдөр тохиосон өдөр

2016-04-06 18:50:00

Хаврын тэнгэр хартай гэж ярьцгаадаг. Yнэхээр хэдэн єдрийн ємнє налайж байсан өнөөдөр нойтон цас хаялж байна. Цаад шєнєєр баруун зvгийн аймгуудаас эхэлсэн салхи шуурга єчигдєр зvvн аймгуудаар шуурлаа. Нийслэл хот цас орох гээд байгаа ч юм шиг, шороо хийсэх гээд байх шиг бvvдийн уурлаж дуугаа хураасан євєє шиг дvнсийгээд….. Ирж байгаа сайхан улирлын анир авч, хєнгєн нимгэн хувцсандаа яаран орсон охид бvсгvйчvvд эргээд энгэр заамаа хумьж алхаа нь хурдсав. Зайгvй барилга байшин чигжчихсэн нийслэл хотод ийм байгаа юм чинь тал хээр, хєдєє нутгаар ёстой улаанаараа эргэж байгаа. Аль нь ч ялгаагүй Монголын нэг өдөр өнгөрдөгөөрөө өнгөрч амжилтыг дагуулах гэгээн маргааш айлчлан ирнэ. Тэнгэрээс цас бударч хүйт даасан энэ өдөр төр засаг нийгмийн амьдралд ямар үйл явдал болж өнгөрсөнийг Монголын нэг өдөр тойм булангаараа сийрүүлэн бичье. Өнөөдрийн тойм мэдээлэл хүлээн авна уу

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

"Зартай луйварчин" гэгддэг Амалхааны Эрдэнэбат гэж хэн бэ?

Монгол Улсын эрх ашиг болоод хууль журмыг ёстой дур зоргоороо гишгэлдэг  "Live energy" уул уурхайн компанийн захирал А.Эрдэнэбат гэж хэн бэ. Бидний сайн танил “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч Б.Анужингийн нөхөр гэдгээр хүмүүс сайн мэднэ. Түүний талаар  Монгол Улсын эрх ашиг болоод хууль журмыг ёстой дур зоргоороо гишгэлдэг тухай мэдээлэл өмнө нь хэвлэлээр нэлээд гарч байсан. Муу муугаараа нэгэт танил болсон А.Эрдэнэбат 1967 онд төрсөн 40 настай бизнесмэн залуу. Тэрбээр Японд Олон Улсын эдийн засгийн чиглэлээр суралцаж ирсэн байна.

Тэрбээр 2004 онд “Лайв Энержи Групп”-ыг үүсгэн байгуулж уул уурхайн  бизнест хүч үзэж эхэлсэн. 2005 онд “Шинэ шивээ” компанийг байгуулаад авсан сүйхээтэй эр.

Одоогоос 3 жилийн өмнө А.Эрдэнэбатын “Лайв Энержи Групп”-ын охин компани тодотголтой “Мизу” компанийн эзэмшилд лиценз нь байдаг гэх Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дахь шохой чулууны орд газар Хятадуудын мэдлийнх болж, тэд цементийн үйлдвэр босгох гэж байгаа талаар цацагдаж байсан.  Үнэн хэрэгтээ “Лайв Энержи Групп”-ийг урдаа барьсан Амалхааны Эрдэнэбат гэх нөхөр анхнаасаа Айраг сумын нутаг дахь шохой чулууны ордыг Хятадуудад олж өгсөн нэгэн юм байна.Учир нь “Мизу” компани гэдэг нь  үнэн хэрэгтээ  “Лайв Энержи Групп”-ын охин компани биш. Харин жинхэнэ эзэн нь “Damo”  resources Limited гэх БНХАУ-ын компани аж. Тэгэхээр Хятад улсын энэ компани Монголын нутаг дахь шохой чулууны ордод эзэн суучихаад, тэрийгээ “Мизу” гэдэг нэрээр халхавчлан, Портланд цементийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлнэ энэ тэр гэж баахан үлгэр ярьж явсан удаатай.

Гол нь Амалхааны Эрдэнэбат нь “Damo”  resources Limited гэх хятадын  компанийн Монголд эзэмшдэг олон орд газруудыг цээжээрээ хамгаалж ирсэн нэгэн юм. “Damo”  resources Limited нь Монголд хэд хэчнээн орд газар эзэмшдэг болохыг илтгэх зургийг та дороос харж байна. Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл уншина уу.

Ирвэс хамгаалагч Т. Лхагвасүмбэрэл агсан амьд сэрүүн байсан бол өнөөдөр 28 нас хүрэх байлаа

Ирвэс хамгаалах сангийн биологич  Т.Лхагвасүмбэрэл  гэх залуу өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эхээр  учир битүүлэгээр амиа алдсан. Учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан хэргийг аймаг, нийслэлийн цагдаа нар хамтран шалгаж байна.
Талийгаач Л нийслэлд амьдардаг байсан бөгөөд 11 сарын 5-нд “Машинаа гараашдаа тавьчихаад ирье” хэмээн гэрээсээ гараад сураггүй болж, зургаан хоногийн дараа Хөвсгөл далайгаас талийгаачийн цогцсыг олсон. Өмнөговь аймгийн Тосон бумбын нуруунд алт олборлож буй компаниудын үйл ажиллагааг зогсоох, тус нутагт буй ирвэсийг хамгаалахыг гол үүргээ болгон ажиллаж байсан гэдэг. Үүнээсээ болоод залуу удаа дараа халдлагад өртөж байсан бөгөөд эцэст нь харамсалтайгаар амиа алдсан юм. Хэргийг үнэн мөн өнөөдрийг хүртэл тайлагдаагүй байгаа бөгөөд хэргийг цагдаагийн байгууллага шалгасаар байгаа. 

Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцлуулах, цоохор ирвэсийн үндсэн идэш болох янгирын судалгааг Монголд анх удаа хос ажиглагчийн аргаар амжилттай эхлүүлж, олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд судалгааны бүтээлүүдээ хэвлүүлж байсан Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл амьд байсан бол өнөөдөр 28 нас хүрэх байлаа. Энэ талаар дэлгэрүүлэн унших бол энд дарна уу.

АН доторх "зодоон" эрчимжиж, фракциудын зөрчил хаа хүрэх вэ?

Ардчиллыг устгаж байгаа гэх Ардчилсан намыхан сонгуулийн өмнө “алалцаж” байна. Ил цагаандаа гарсан тэмцэл олон янзын шалтгаантай. Өнгөн дээрээ улс эх орныхоо төлөө мэт харагдавч өнгийгөөд харвал өөрсдийн эрх ашиг, бизнес цаашлаад бие биенийхээ халаасанд гараа дүрсэн улс төрчдийн бүлэглэл байдаг нь хэнд ч ил болсон зүйл. Гэвч өнгөрсөн сонгуулиар “Эвтэй байхдаа хүчтэй” хэмээн гарч ирсэнАН-ынхан өнөөдөр эвдрэлцэж, өөрийг нь чадахгүй бол өрөөлийг нь “аавынх” руу явуулж байгаа нь юуны дохио вэ. Эв түнжин хагарна гэдэг угаас сайн зүйл биш. Тиймээс ирэх сонгуулийн өнгөө өөрдсөө тодорхойлж, эвсэж орох хүчээ сулруулж байгаа хэрэг биш гэж үү. 

Өнгөн дээрээ улс эх орныхоо төлөө мэт харагдавч өнгийгөөд харвал өөрсдийн эрх ашиг, бизнес цаашлаад бие биенийхээ халаасанд гараа дүрсэн улс төрчдийн бүлэглэл байдаг нь хэнд ч ил болсон зүйл

Улс төрийн үйл явц ойрын өдрүүдэд тун ширүүхэн өрнөж эхэллээ. Хоёр хоногийн өмнө Н.Алтанхуяг удаан хийгээгүй мэдэгдлээ сүр дуулиантайхан хийлээ. Тэрээр мэдээлэл хийх үеэрээ  “Монголд шударга ёс алдагдаж, хуйвалдааны бүлэглэлүүдийн үйл ажиллагаа хэрээс хэтэрсэн. Мөн цаашдаа ардчилал, шударга ёсыг хамгаалахын тулд хуйвалдааны бүлэглэлүүдийг илчлэхээс өөр аргагүй болсон гээд, нэр цохон хэлсэн юм. Монгол Улсынхаа эрх ашиг, шударга ёсны төлөө үгсэн хуйвалдсан, хуйвалдааны бүлэглэлүүдийг ил тод хэлэхээс өөр аргагүй боллоо. Тэр хүн бол шударга ёс хэмээн гарч ирсэн Ц.Элбэгдорж юм.Гэвч бодит байдалд төрөөс төрсөн тэрбумтан, хуйвалдааны бүлэглэлүүдийн ард Ц.Элбэгдорж байна. Ардчиллыг хамгаалахын төлөө энэ бүлэглэлтэй тэмцэх ёстой. Монгол Улс маань мандан бадраг”  гэж хэлэв. Үүнийг сонссон Ерөнхийлөгч мөн л чимээгүй сууж чадалгүй тэр дор нь хариуг нь барьсан. Энэ мэт зөрчилөөс харахад АН-ын  бугшсан “идээ бээр” одоо л хагарах дөхөж байгаа бололтой. Ямар хуйвалдаан явж байгаа талаарх мэдээлэлийг энд дарж үзэх боломжтой. 

Таньд хэрэгтэй мэдээлэлүүд

Эх сурвалж: Улаанбурхан өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг иргэн танд ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс хүргүүлж байна. 

Томуу, томуу төст өвчин илрэх шинж тэмдэг

Хүнсний ногоог муудахгүйгээр удаан хадгалах аргууд

Авсан ногоогоо идэж амжаагаагүйн улмаас хаяхаас өөр аргагүй тохиолдолд их гардаг. Тэгвэл ногоог зөв хадгалснаар илчлэг байдлаа алдахгүйгээс гадна удаан  хадгалж болдог талаар хэрэгтэй мэдээлэл хүргэх гэж байна. Зөв хадгалах үндэс нь аль болох тариалангийн талбайтай ижил нөхцөлд хадгалах юм.

ТЭГВЭЛ ЯАЖ?

Энгийн темпратурт хадгалдаг Төмс, Лууван, Цагаан манжин Мөөг, Сонгино зэргийг Сонингийн цаасанд боож хадгалснаар муудах процесснь илт удааширдаг байна.Учир нь гэвэл цаас нь агаарыг сайн нэвтрүүлдэгээс гадна чийг даалгахгүй байх сайн талтай.Гялгар уут нь хүнсний ногооноос гарч буй чийгийг гадагшлуулж чаддаггүйн улмаас хүнсний ногоог норгож улмаар муудах гол шалтгааны нэг болгодог байна.

Хөргөчинд хадгалах ногоо

Нарийн ногоог хөргөчинд хадгалах ёстой ба хүнсний зориулалтын амсар нь битүү уутыг сонгох нь зүйтэй.Мөн аль болох босоо байдалаар нь хадгалах нь хадгалалтын горимын нэг чухал хэсэг юм.

Өргөст хэмхийг хэрхэн хадгалах вэ

Өргөст хэмх нь халуун болон усанд тэсвэргүй учир авсан  даруйдаа гадна хусыг нь арчин гялгар уутанд хийж хөргөчинд хадгалаарай. Байцаа болон салатны навч зэрэг нь гол хэсгээсээ муудаж эхэлдэг тул гол хатуу хэсгийг зүсэн авч түүний оронд нь нойтон сальфитекхийн орхивол хадгалах хугацаань 7 хоногоор удаашрах болно. Мөн байцаа болон салатны навчнаас этиленхий ялгарч байдаг тул бусад ногоотой холилгүйгээр тусад нь гялгар уутанд хийж голыг доош харуулан хөргөчинд хадгалаарай. 

Хоолонд хэрэглэсэн тал хүнсний ногооны хэрчмэл хэсгийг заавал хоолны скочоор скочдох хэрэгтэй.Учир нь хэрчсэн хэсэг нь агаарт хүрэлцсэнээр хүнсний ногоо муудаж эхэлдэг.

Эцэг, эхчүүдийн анхааралд

Энэ сарын 05-ны  өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 316 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 208 дуудлага бүртгэгдэв. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж, 9 хүн хүнд хөнгөн гэмтэж, сургуулийн насны 4 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7-д “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 0-10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэж заасан байдаг хэдийч эцэг эх, асран хамгаалагч нарын хариуцлагагүй байдлаас болж хүүхэд зам тээврийн осолд өртсөөр байна.

Таны маргаашийн ажилд амжилт хүсье. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Алтжин нөхөртөө МОНГОЛОО ХАЙРЛА гэж хэлж бай 2 ХУДАЛЧ ХУЛГАЙЧ 2 ОО
2016/04/07 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment