8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ: "Улаанбаатар дулааны сүлжээ", "ТЭЦ-4" , "ТОСК"-ийн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулна

2022-01-25 10:24:03

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны нэгдүгээр сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 361 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 120 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. 

Одоогоор ажиллагаанд 241 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж. 

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 43 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас найман гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. 

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 19 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, таван мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 14 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байгаа аж. 

"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК, "Дулааны дөрөвдүгээр станц" ТӨХК, "Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ-ын нийт 20 зөрчилтэй албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13.8.2, 13.8.3-т заасныг үндэслэн хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлжээ.

ХАСХОМ-ийг шинэчлэн гаргаж бүртгүүлэх үйл ажиллагаа улсын хэмжээнд үргэлжилж байгаа бөгөөд уг ажлын явц 40 гаруй хувьтай байгаа талаар АТГ-аас мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment