8o
Улаанбаатар хот
mobile menu

Үлэг гүрвэлийн олдворуудыг монголд буцаан олголоо

2016-04-06 17:45:00

АНУ-аас мягмар гаригт /IV.5/ зургаан төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монголд буцаан өгсөн байна. Монголоос хууль бусаар хил гаргасан үлэг гүрвэлийн олдворууд АНУ-ын Нью-Йорк болон Юта муж улсад хураан авсан аж. Эдгээрээс хамгийн том нь Алиорам үлэг гүрвэлийн гавлын яс аж. Уг гавлын ясыг Францаас хуурамч бичиг баримтаар АНУ-д авчрах үеэр гаалийн албаныхан хураан авчээ.

Алиорам нь цэрдийн галавын үед буюу ойролцоогоор 66-70 сая жилийн тэртээд Монголын Говьд амьдарч байсан тираннозавридын бүлгийн махчин үлэг гүрвэл юм. Уг үлэг гүрвэлийн ердөө хоёр төрөл зүйл илэрсэн нь Говиос олджээ.

Өмнө нь АНУ-аас 70 сая жилийн настай Тарбозаврын араг ясыг Монголд буцаан өгч байсан юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд АНУ-аас нийтдээ 23 үлэг гүрвэлийн араг яс, чулуужсан олдворыг Монголд буцаан өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Энэ ясаар яадаг байнаа? Муу ёртой юм. Хоосон яс цуглуулаал.Хэзээ тэгдэг байлаа?
2016/04/07 103.17.108.42