8o
Улаанбаатар хот
mobile menu

Түлш савласан гялгар уутаа галдаа шатаахгүй байхыг анхааруулав

2022-01-21 16:40:42

Гялгар уутыг шатаахад гардаг хорт хий нь генийн өөрчлөлтөд орж болохуйц хортой нэгдлүүдийг үүсгэдэг. 

Иймд гялгар уутанд түлшээ хадгалж, галдаа шууд хийж шатаахгүй байхыг Экологийн Цагдаагийн албанаас анхаарууллаа. Ердөө 0.0025 мм-ийн зузаантай гялгар уут газрын хөрсөнд шингэхдээ 500 гаруй жил болдог аж.

Гялгар уут газрын хөрсөнд шингэхгүй он удаан жил байснаас, хөрсний эвдрэл үүсгэж, цөлжилтийг улам эрчимжүүлээд зогсохгүй, эргээд хорт нэгдэл ялгаруулж хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

Ингэхдээ тухайн пластик хог хаягдал нь олон жижиг бичил хэсэг болж далайн ус, газрын хөрсөнд шингэн иргэд бидний идэх хоол хүнсээр дамжин хорт хавдар гэх мэт аймшигт өвчнийг үүсгэдэг. Манай улс жилд 100-150 тонн нийлэг уутнаас ердөө 50 хувийг нь л дахин боловсруулж чаддаг. Үлдсэн 50-60 хувь нь байгальд хаягддаг гэх судалгаа бий.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Өөрсдөө хорт хавдар тусна гэдгийн наад ОРКУУДДАА дахин дахин хэлж өхгүй бол яг тэгж тэнэгтэж байгаа шүү тэр малууд
2022/01/21 103.212.119.51