8o
Улаанбаатар хот
mobile menu

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2022-01-21 11:22:25

2022.1.21, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 19

ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САР
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХ НОХОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.1.21, Баасан гараг
  • Наран ургах шингэх: 08.32-17.35
  • Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Элөдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment