8o
Улаанбаатар хот
mobile menu

Олон удаагийн ял шийтгэлтэй этгээдүүд дахин гэмт хэрэг үйлджээ

2022-01-21 11:15:06

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид малын хулгайчдыг саатуулжээ. Хэргийг тодруулбал, 35-45 насны эрхэлсэн тодорхой ажилгүй А, Б нар Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Төв аймгийн нутаг дэвсгэрээс нийт 34 тооны адууг хулгайлан, Хэнтий аймаг руу тууж, бэлчээр орчимд 5 тооны адууг нядлан зарж борлуулсаныг  шуурхай эрэн сурвалжлан олж тогтоосон байна.

Хэргийн холбогдогч А өмнө нь хулгайлах, танхайрах, хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэж, 3 удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Гэмт хэргийг хамтран үйлдсэн Б нь хүнийг санаатай алах, хулгайлах гэмт үйлдсэн 4 удаагийн ял шийтгэл хүлээсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл