8o
Улаанбаатар хот
mobile menu

"Өлзийтийн замын уулзварт 16 тоннын чиргүүл унаж, түлш асгарсныг аюулгүй болголоо"

2022-01-21 11:07:47

2022 оны нэгдүгээр сарын 21-ний 07:34 цагт буюу өнөөдөр өглөө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийтийн замын уулзварт 16 тонн авто цистерний 16 тоннын чиргүүл унаж, 10 тонн дизель түлш асгарсан байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

НОБГ болон Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 30 дугаар ангийн 12 албан хаагч ажиллаж, чиргүүлийг татаж босгон аюулгүй болгосон байна.

НОБГ

Шатахуун газрын хөрсөнд нэвчихээс урьдчилан сэргийлж, элс, шороогоор саармагжуулалт хийж аюулгүй газар зөөвөрлөн устгах ажиллагаа явагдаж байна гэж тус газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment