8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхэд сууж байсан автомашиныг ачсан компанийн зөвшөөрлийг цуцлахаар болжээ

2022-01-20 14:44:23

2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Сонгдо” эмнэлгийн урдаас 10 орчим насны хүүхэдтэй, асаалттай автомашиныг зөөвөрлөсөн байна. Иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албанаас шалгалт явуулахад Ц-ийн автомашиныг зөөж шилжүүлэхдээ бусдын хөдөлгөөнд саад болсон гэсэн үндэслэлээр, холбогдох журамд заасан “Ачигч автомашины жолооч, техникийн ажилтан нь тухайн тээврийн хэрэгслийн бүхээгт хүн, амьтан байгаа тохиолдолд зөөж шилжүүлэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогджээ. Тиймээс аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн автозамын хөгжлийн газарт хүргүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
123
Маш зөв шийдвэр байна
2022/01/21 103.9.90.130
  • Recent
  • Most Read
  • Most Comment