8o
Улаанбаатар хот
mobile menu

76 жолооч согтуу жолоо барьж, 240 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

2022-01-20 14:05:35

Энэ сарын 18-нд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1733 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1422, хулгайтай холбоотой 27, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 130, гэмт хэргийн шинжтэй 86 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Мөн автомашин согтуу жолоодсон 76, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 113, хүний биед халдсан 56, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 87, эрүүлжүүлэх байранд хоносон 240, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 70 тохиолдол гарчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл